Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээ 2013 оны 05 дугаар сарын 18-ны бямба гарагт болно. “Эх дэлхийн цэвэрлэгээ” нэрийн дор болох энэ ажилд2000 оюутан, 200 цэрэг оролцож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах юм. Хогийг “Хоёрдогч түүхий эдийн холбоо”-ны 30, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хог тээврийн 25 машинаар зөөвөрлөхөөр төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.