logo
Монгол, Орос, Хятадын Эдийн Засгийн хамтарсан чуулга уулзалт болно

Монгол, Орос, Хятадын Эдийн Засгийн хамтарсан чуулга уулзалт болно

2013/05/17
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ Эрээн хотын намын хорооны дарга Мин Шин Дун болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар Эрээн хотууд хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Гэвч Төлөөлөгчийн газар болон албан ёсны байргүй өдийг хүрсэн. Тиймээс Улаанбаатар хотод Эрээн хотын төлөөлөгчийн газрыг барих, Эрээн хотод Улаанбаатарын төлөөлөгчийн газрын барьж байгуулахад 2 тал хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Хэрэв газрын асуудлыг шийдэж өгвөл Улаанбаатар хотод барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн гэдгээ ирсэн зочид хэллээ. Мөн 2013 оны 8 сарын 20-ны өдөр Эрээн хотноо болох “Монгол, Орос, Хятадын Эдийн Засгийн хамтарсан  5 дахь удаагийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажилд хамтран ажиллах, түүнчлэн Эрээн хотод нээгдэж байгаа Өвөр Монголын Багшийн их сургуулийн салбар сургуульд нийслэлээс 100 хүүхэд элсүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаад талархлаа илэрхийлье. Бидний зүгээс Төлөөлөгчийн газрын ажил үүргийг сайжруулахад анхаарлаа хандуулан, газар олголтын талаар Нийслэлийн удирдлага болон холбогдох албаныханд танилцуулах болно. Эрээн хотод болох чуулга уулзалтад өмнөх жилүүдийн жишгээр нийслэлийн удирдлагууд оролцохоос гадна бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа хамруулан оролцох болно” гэдгээ хэлсэн юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш