logo
Сансарын туннелийн 51 дүгээр байранд мөнгөн ус илэрчээ

Сансарын туннелийн 51 дүгээр байранд мөнгөн ус илэрчээ

2013/05/17
Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хороо буюу Сансарын туннелийн 51 дүгээр байрны нэгдүгээр орцны зургаагаас долоон давхарын шатан дээр мөнгөн ус алдагдсан тухай өчигдөр мэдээлсэн билээ. Онцгой байдлын хэлтсийнхэн мөнгөн усыг зориулалтын тоос сорогчоор сорж, саармагжуулах, тусгай уусмалаар ариутгах арга хэмжээ авсан бол мэргэжлийн хяналтынхан одоогийн байдлаар  лабораторийн шинжилгээ хийж байгаа юм.  Мөнгөн ус тухайн орчинд зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байсныг холбогдох албаныхан мэдээлсэн.  Шар будааны хэмжээтэй мөнгөн уснууд ил байсныг соруулж авсан бөгөөд  Цагдаагийн байгууллага үүнийг хаанаас алдагдсаныг тогтоохоор тус давхрын дөрвөн айлыг шалгахад нэг айлаас бага хэмжээний мөнгөн ус олдсон байна. Энэ үеэр тус байранд хөл хорио тогтоосон бөгөөд нийслэлийн Аврах ангийнхан орцыг тусгай уусмалаар ариутгаж, айл өрхийг маргаанцтай усаар шалаа угаахыг зөвлөлөө. Мөн зургаа долоон давхарт жирэмсэн болон бага насны хүүхэдтэй хүмүүсийг өчигдөр шөнөдөө гэртээ хонохгүй байхыг анхаарууллаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш