Швейцарийн Женев хотод эмэгтэйчүүдийн “Том цом’’-ын тэмцээн өндөрлөжээ. Уг тэмцээнд манай улсаас их мастер Т.Батчимэг оролцсон юм. Тэрээр нийт 11 өрөг тоглохдоо нэг хожиж, тав тэнцэн, тав хожигдсон амжилттайгаар тэмцээнээ дуусгасан байна. Нэг хожихдоо өнөө цагийн тэргүүн шатарчдын нэгдэлийн аварга Хоу Ифанийг буулган авч багагүй шуугиан тарьсан аж. Тэрээр хамгийн сүүлийн өрөгтөө Украины их мастер Катерина Лагнотой тоглож тэнцсэн байна. Ингэснээр 11 өргөөс 3.5 оноо авчээ. Женевт болсон цувралд Гүржийн шатарчин, олон улсын мастер Бела Котанашвили найман оноогоор түрүүлж, Словенийн их мастер Анна Музечук, Оросын их мастер Татьяна Косинцева нар удаалжээ.