logo
Уртцагааны эргэн тойрны асуудлаар хугацаатай үүрэг өгөв

Уртцагааны эргэн тойрны асуудлаар хугацаатай үүрэг өгөв

2013/05/17

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат харьяа хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүд болон Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газар буюу “Урт цагаан” ХХК-ийн ашиглалтын захиргаатай хамтран 3 дугаар хороонд ажиллалаа.

3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол тулгамдаж буй зарим асуудлын талаар товч мэдээлэл хийж, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны эргэн тойрон, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа эрхэлж байгаагаас үүдэн нийгмийн эмзэг бүлгийн иргэд ихээр цуглардаг, архидалт ихээр гарч, гэмт хэрэг гаралтын нөхцөл болдог гэлээ. Ажлын хэсгийнхэн Урт цагааны өмнө болон эргэн тойронд худалдаа эрхэлж буй иргэд, орчны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ЗДТГ-ын дарга Д.Мөнхбат хэлтэс албадууд дараах чиглэлийг өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Нийслэлийн өмчийн харилцааны газарт:

-  Байгууллагын орчин тойронд ил задгай худалдааг таслан зогсоох, архидан согтуурах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх

-  Орчны тохижилт, цэвэрлэгээнд онцгой анхаарч ажиллах. Түрээслэгчдийг нийтийн цэвэрлэгээнд тогтмол гаргах

-  Иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, аливаа төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан эзэмшлийн талбайдаа гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулах

Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст:

-  Урт цагаан ХХК, Мон-Чингэстэй ХХК-тай хог хаягдлын гэрээ байгуулах

-  White horse пабын гадна талыг нь тохижилт, чулуунуудыг авхуулах

-  3-р хорооны байгууллагуудад орчны тохижилт, цэвэрлэгээнд онцгой анхаарч ажиллах тал дээр хяналт тавих

-  “Цэнхэр шувуу” ХХК-ийн гадна тохижилтыг хийлгэх

Өмч, газрын харилцааны хэлтэст:

-  Урт цагааны ард талын чингэлэгийг буулгах,

-  Кимчи хаусын урд талын талбайн хашааг буулгаж тэгшлэх

-  White horse пабын дэргэдэх туслах замын шонг буулган машин зөрдөг болгох, явган хүний замыг чөлөөлөх

-  Урт цагаан ард талд сунгасан газрын хашааг татуулж, явган хүний гарцыг чөлөөлөх

Мэргэжлийн хяналтын хэлтэст:

-  Эдкс хими цэвэрлэгээний газар химийн бодис ашиглаж байж магадгүй гэсэн гомдол ирсэний дагуу шалгаж үзэх

Цагдаагийн хэлтэст:

-  Ил задгай худалдаа иргэн аж ахуйн нэгжид хуулийн дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, таслан зогсоох зэрэг хугацаатай үүргийг өглөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш