УИХ-ын гишүүн М.Батчимэг Рио Тинтогийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ талаар түүнтэй уулзаж тодруулга авлаа.
-Таныг Оюутолгойн гол хувьцаа эзэмшигч Рио Тинто компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл хүмүүст их сонин содон хүрч байх шиг байна. Та хэзээнээс хувьцаа эзэмших болов, энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Би ч юу байхав дээ. Нөхөр маань бизнесийн хүн. Манай хүн одоогоос жил гаруйн өмнө Рио Тинто компанийн мянган ширхэг хувьцааг интернэтээр дамжуулж Нью–Йоркийн хөрөнгийн биржээс худалдаж авсан байдаг. Тухайн үеийн ханш нэг хувьцаа 58 ам.доллар байсан, одоо ханш нь унаад 45 ам.доллар болчихсон байгаа юм билээ. Үнэ уначихсан учраас өнөөдөр буцааж зарахад ашиггүй. Хөрөнгийн бирж дээр ихэнх хүмүүс хувьцаанаас үнийн зөрүү гаргахын тулд л авч, бас зарж байгаа шүү дээ.
-Яагаад заавал Рио Тинтогийн хувьцаа авах болсон юм бол?
-Яахав, манай хүн гол нь нэгд Монголд хөрөнгө оруулсан компани, хоёрт цаашид үйлдвэр нь ашиглалтад ороод бүтээгдэхүүнээ экспортлоод ирэхээр хувьцааны ханш нь өсөх байх гэсэн таамаглалаар авсан юм билээ. Би үүнийг энгийнээр банкинд мөнгө хадгалуулахтай адилхан л гэж харж байна. Хүн мөнгөө өсгөхийн тулд банкинд хадгалуулдаг. Бас аль банкинд хадгалуулах вэ гэдгээ хадгаламжийн хүүг нь харж сонгодог. Үүнтэй адил тодорхой компанийн хувьцааг мөнгө өсгөх боломж гэж үзээд л хүмүүс авдаг. Манай хүний авсан хувьцааны үнэлгээ бол Рио Тинто гэж энэ том хөрөнгөтэй компанийн хувьд дуслын төдий ч гэж хэлэхэд томдох байх. Рио Тинто компанийн удирдлага Монголын нэг УИХ-ын гишүүний нөхөр нь хувьцааг худалдаж авсан гэдгийг мэдэх ч үгүй, мэдсэн ч хэмжээ нь тэдний хувьд хэт бага учраас энэ үнэхээр сонирхолтой мэдээлэл биш. Банкинд багахан хадгаламжтай хүн тухайн банкны удирдлага, үйл ажиллагаанд ямар ч нөлөө байхгүй шүү дээ. Үүнтэй л адил.
-АТГ-аас нийтлүүлсэн мэдээлэлд таны эзэмшдэг хувийг тус компанийн 0,01 хувь гэсэн байна лээ?
-Энэ бол цэвэр техникийн алдаа. АТГ энэ жилээс анх албан тушаалтнуудын мэдүүлгийг цахимаар авч эхэлсэн. Үүнтэй холбоотой алдаа байна лээ. Би тус газарт залруулга, засвар хийхийг хүссэн бичиг явуулж байна. Хувьцааны тоо, үнийн дүнг бодоод, Рио Тинтогийн дүрмийн сангийн нийт хэмжээтэй харьцуулахад л хэдэн хувь байх нь тодорхой гараад ирнэ шүү дээ. Би энэ яриа гарсны дараа зориуд интернэтээр сонирхож үзсэн. Рио Тинто компани бирж дээр 1 тэрбум 850 сая ширхэг хувьцаа гаргасан юм билээ. Өдөрт дунджаар энэ компанийн 3 сая ширхэг хувьцааг хүмүүс авч, зарж байдаг юм байна. Энэ дотор 1000 ширхэг хувьцаа хэдэн хувь болох вэ, та өөрөө бодоод үзнэ биз дээ.
-Таныг бас Рио Тинтогоос гадна нэлээд олон компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан? Та яг ямар бизнестэй вэ?
-Яг намайг асууж байгаа бол надад өөрт нэг ч төгрөгийн бизнес, нэг ч ширхэг хувьцаа байхгүй. Би 1995 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төрд ажиллаж байна. Анх сургууль төгсч ирээд л сонирхолдоо хөтлөгдөж өндөр цалин амласан хувийн компанид биш, 16000 төгрөгийн цалинтай судалгааны жижиг байгууллагад ажилд орж байлаа. Надад цалингаас өөр гэр бүлдээ нэмэрлэдэг орлого байхгүй. Нөхөр маань харин оюутан байхаасаа л бизнест зүтгэж өөрийнхөө хүчээр энэ айлын амьдралыг босгож, бүтээж яваа хүн. Нэг ч өдөр, нэг ч цаг төрд ажиллаж байгаагүй. Өөрийн болон найзуудтайгаа хамтарч үүсгэсэн жижиг дунд хэмжээний хэдэн компани бий. Бас манай хүн ганц Риогийн биш, Багануур, Могойн гол гээд Монгол компанийн хувьцааг ч биржээс авсан л байдаг. Бид энэ бүгдийгээ огт үлдээлгүй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнасан байгаа. Ер нь АТГ асуудлыг илүү нухацтай авч үзэх, олон нийтэд зөв мэдээлэл өгөхийн тулд хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх, мэдээлэх хэлбэрээ илүү боловсронгуй, тодорхой болгох хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна. Мөн албан тушаалтнууд зүгээр нэг мэдүүлэг өгөөд орхих биш, УИХ-ын холбогдох байнгын хороон дээр мэдүүлэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийдэг тогтмол хэлбэр бий болговол бүр сайн. Энэ талаар би бас Хууль зүйн байнгын хороонд санал тавьсан.
Б.ЭНХМАА