УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа энэ хуулийн хэрэгжилт сайн байгаагийн зэрэгцээ иргэд хуулийг дэмжин талархан хүлээж авч байгаа гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон. Утаат тамхи татах орчинг хязгаарлах, ялангуяа дотоод орчинд тамхи татахыг 100 хувь хориглосон энэ хуулийг сүүлийн үед унагах, нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн лобби их явагдах болсон. Тухайлбал, хөдөө орон нутагт энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү, амьдралд нийцэхгүй хууль болсон гэх шүүмжлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдээд, хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан юм. Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон заалтыг тамхи татахыг хориглосон заалттай иргэд андуурч байна. Иймээс хуулинд зааснаар утаат тамхийг дотоод орчинд татахыг хориглож, харин 100, 500 метрт худалдахыг хориглосон тул эдгээр заалтуудыг иргэд салгаж ойлгох хэрэгтэй гэлээ.
Тамхины хэрэглээнд хяналт тавих хууль батлагдахад эсэргүүцэлтэй тулгардаг бэрхшээл зөвхөн Монголд байгаа бус дэлхийн бусад орнуудад ч гардаг байна. Эдгээр эсэргүүцэгчдийн ард тамхи үйлдвэрлэгч болоод борлуулагчид байдаг аж. Тэдний эсэргүүцэл хоёр шаардлагаар илэрдэг гэнэ. Тамхичдад зориулсан агааржуулалттай өрөө байгуулаач гэдэг эхний шаардлага, тамхичдыг ялгаварлан гадуурхаж байна гэсэн хоёр дахь шаардлагаар нь тамхи үйлдвэрлэгч болоод борлуулагчдын лобби бүлэг, бүлэглэл илэрч, холбогдох хуулийг унагах, эсвэл өөрчлөлт оруулахаар ажилладаг гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мөн мэдэгдсэн. Түүнчлэн орон нутгийн иргэд дам тамхидалтын эсрэг энэ хуулийг хамгийн сайн дэмжиж байгаагаа илэрхийлдэг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.