АНУ-ын Нью-Йорк хотын “Papa John”-ийн пицца хүргэлтийн үйлчилгээ хар тамхины хэрэгт холбогджээ. Тус рестораны үйлчилгээний ажилтан, 45 настай Рамон Родригуэз ажлаа ашиглан хар тамхи худалдаалдаг байсан нь тогтоогдсон байна. Нью-Йорк хотын цагдаа нар сэжиг авснаар “Papa John”-ийн үйлчилгээг 2011 оны намраас хойш мөрдөж эхэлсэн аж. Харин өчигдөр Рамон Родригуэзийг пицца хүргэх нэрээр 45 мянган ам.долларын кокаин худалдаалсан хэмээн буруутгаж баривчилжээ. Түүнийг баривчлах үед ч хүргэх гэж явсан пицца, тахианы махны хажууд их хэмжээний кокаин байсан нь хөдөлшгүй нотолгоо болж байгаа аж.