Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан 5 дугаар сарын 16-нд болж, хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны "Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай”, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай" захирамжуудын хэрэгжилт, хог тээвэрлэлтийн шинэ менежментийн тухай, зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга 2013 оны 3 сарын 18-нд “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж болон 2013 оны 3 сарын 15-нд Барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийг тус тус гаргасан юм.
Эдгээр захирамжийн хэрэгжилтийн тухай нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулллаа.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт барилга барих зөвшөөрөл хүссэн 147 иргэн, хуулийн этгээдийн 140,6 га газарт Нийслэлийн Засаг даргын А/309 дүгээр захирамжийн дагуу лавлагааны хуудас гарган өгч, түүнээс 38 иргэн аж ахуйн нэгжид 2317,7 сая төгрөгийн дуудлага худалдааны анхны үнийг ногдуулсан байна.
Эдгээрийн 31 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 622,2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн нийслэлийн Засаг даргын А/307 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2003 оноос хойш төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар эзэмших эрх олгосон газруудын судалгааг гаргах, судалгаанд хамрагдсан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл тараах, дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэхээр ногдуулан төлүүлэх ажлыг хийж эхлээд байгаа юм байна.
Ер нь 1997-2012 онуудад газар эзэмших, ашиглах эрх шинээр олгосон тохиолдолд 1 удаагийн төлбөр дуудлага худалдааны анхны үнэ төсөл сонгон шалгаруулалтын үнийг тус тус тогтоосон аргачлалын дагуу ногдуулан төсөвт төвлөрүүлэх ажлыг хийж иржээ. Гэхдээ дуудлага худалдааны анхны үнийг дутуу төлсөн эсвэл огт төлөөгүй иргэн хуулийн этгээдээс газрын гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу ногдуулан авбал төсөвт урьдчилсан байдлаар 222,0 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж Өмчийн харилцааны газар судалжээ. Өмчийн харилцааны газраас явуулсан судалгаанд хамрагдсан 254 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь 0,03-150 хүртэл га газар эзэмшиж байгаа бөгөөд иргэн аж ахуйн нэгжүүд дунджаар 1-3 га газрын анхны үнийг төлүүлж гэргээгээ шинэчлэн байгуулна гэж үзвэл дуудлага худалдааны анхны үнийн төлөлтөөс 36,6-109,9 тэрбум төгрөг төсөвт төвлөрч орох магадлатай гэж үзсэн байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар эдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудтай газар ашиглуулах гэрээг шинэчилсэн гэрээний загварын дагуу байгуулах юм байна.
Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд судалгаанд хамрагдсан иргэн хуулийн этгээдээс газрын дуудлага худалдааны анхны үнийг 2013 оны 7 дугаар сарын 1-ны дотор төлүүлэх, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй газар эзэмшигчдийн жагсаалт гаргаж Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

Хог хаях зориулалтын уутыг айл өрхүүдэд үнэгүй тараана
Орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежментийг зохион байгуулах саналтай байгаагаа Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотоос жилд 500-600 тонн хог гардаг бөгөөд өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдээс гарах үнс нийт хогийн 60 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлтийн шинэ менежментийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд “200”-ын бочик, тэрэгний хамт тарааж үнсийг нэг хэлбэрээр тээвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад тараах худалдах ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй гэж үзжээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газар айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлын зориулалтын уутыг тараах ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд мөн хэрэгжилтэд хяналт тавихаар шинэ менежментэд тусгасан байна.
Айл өрхүүдэд хог хаягдал хийх уутыг үнэгүй тараах бөгөөд энэхүү уут нь гэр хороолол болон зуслангийн айл өрхөд 80*60 см, орон сууцны айл өрхөд 40*60 см хэмжээтэй байхаар төлөвлөөд байгаа юм байна.
Зориулалтын уутны зузаан нь 0,025 мм-ээс дээш полиэтилен байна гэж үзжээ. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн танилцуулж байгаагаар одоогийн байдлаар айл өрхийн хог тээвэрлэгч 15 байгууллагын 291 машин ажиллаж байгаа юм байна. Харин Улаанбаатар хотын гудамж талбайн цэвэрлэгээг дүүргүүдийн харъяа хог тээвэрлэгч байгууллагуудын зам талбайн үйлчлэгч нар гүйцэтгэдэг байна. Нийслэлийн 9 дүүрэгт зам талбайн 366 үйлчлэгч ажиллаж нэг үйлчлэгчид 15-17 мянган мкв талбай ногддог байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг дүүргүүдийн харъяа хог тээвэрлэгч байгуулагуудын зам талбайн үйлчлэгч нар гүйцэтгэж байгаа юм байна. Энэ нь тухайн хариуцсан талбайгаагаа өдөрт 2-с дээш удаа цэвэрлэх боломжгүй байдаг байна. Гудамж зам талбайг байнгын цэвэрлэгээтэй байлгахын тулд нийт үйлчлэгч нарын тоонд тулгуурлан зуны цагийн хуваарьт өөрчлөлт оруулан 2 ээлжээр ажиллуулах, шар хантаазтануудын тоог нэмэгдүүлэх шаардлагтай байгааг Ерөнхий менежер онцоллоо.
Зуны цагт ногоон бүсийн орчны бохирдол, зуслангийн айл өрхүүдийн хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн үйл ажиллагаа байнга доголдож байгаагаас иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл бүрдэж чадахгүй байгаа юм. Тиймээс зуслангийн орчмын хог тээвэрлэгч байгууллагуудын одоогийн зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай байгааг мөн шинэ менежментэд тусгажээ. Тухайлбал Зуслангийн ногоон бүсийн айл өрхүүдэд Зуслангийн товчоотой хамтран ногоон бүсийн карт олгож хураамж төлүүлэх, ногоон бүсийн цэвэрлэгээг тогтмолжууж, зусланг хоггүй, цэвэр байлгахын тулд зуслангийн ам бүрт эко ажилтан ажиллуулах зэргээр өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Урьдчилсан байдлаар “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлтийн шинэ менежмент”-ийг нэвтрүүлэхэд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд хотын иргэддээ үйлчлэх үндсэн ажил бол хогоо цэвэрлэх. Тиймээс бид хоггүй хотыг бий болгох энэхүү менежментийг дэмжих хэрэгтэй. Гэхдээ энэхүү менежментийн хүрээнд дэвшүүлж байгаа хөтөлбөрүүдийг урт, дунд, богино хугацааны гэж аниглан, эхний ээлжинд айл өрхүүдийг хог хаягдал хаях зориулалтын уутанд хогоо хийж хэвшүүлэх хэрэгтэй гэсэн юм. Мөн хог тээвэрлэлтийн машиныг цагийн хуваарийн дагуу ажиллуулахад хяналт тавих ёстойг санууллаа. Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас энэхүү менежментийг НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.