Монгол улсад хүн амын тооллого 20-р зууныг хүртэл явагдаж байгаагүй бөгөөд анхны тооллого 1918 онд болж байсан түүхтэй. Түүнээс хойш статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны бие даасан байгууллага 1960 онд байгуулагдаж 1963 оны тооллогоос эхлэн тус байгууллага нь хүн ам, орон сууцны тооллогын эрхлэн явуулж эхэлсэн байна. Харин Өмнөговь аймгийн хувьд түүхэн хөгжлийн хугацаанд 10 удаагийн тооллогыг явуулсан бөгөөд анхны тооллогыг 1918 онд, 10 дахь удаагийн тооллогыг 2010 онд зохион байгуулсан байна.
Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1578 баг үйл ажиллагаагаа явуулж байна. Харин үүнээс 58 баг нь Өмнөговь аймгийн 15 сумдын багууд байдаг бөгөөд улс эх орны нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлт, мэдээллүүдийг гаргахад эдгээр анхан шатны нэгжүүд чухал оролцоотой байдаг. Статистискийн мэдээлэл бодитой үнэн зөв байхад ямар аргачлал шаардлагатай байдаг талаар, нөгөө талаас эдгээр мэдээллийг гаргахад онлайн системээр шинэчлэлтийг хэрхэн ашиглаж сурах ёстой талаар болон үндсэн зарчим, эрх зүйн системийн талаар багийн дарга нарт мэдээлэл өгсөн нь энэ удаагийн сургалтын онцлог байлаа.