Багануур дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Монгол Улсын “Ариун цэврийн тухай”, “Хог хаягдлын тухай”, “Усны тухай” хуулиудын холбогдох заалтууд, дүрэм журам, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000 стандартын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, өнөөгийн бодит түвшинг тогтоож үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор хамтарсан хяналт шалгалтыг явууллаа.
Шалгалтанд Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай “Дөл түшиг”, ”Шинэ сорилт”, “Эйч зэт эйч”, “МИМС” “Ивээлт хэрлэн” ХХК-иуд, тэдгээрт ажиллаж байгаа гадаадын болон монгол ажилтнууд хамрагдав.Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр эрхэлж байгаа монгол ажиллагсадтай хөдөлмөрийн харилцаа, норм, нормативыг баталж мөрдүүлсэн байдлыг шалгахад дээрх компаниуд хуулийн хүрээнд баталж мөрдүүлээгүй, хангалтгүй байлаа. Иймээс холбогдох албан тушаалтнуудад салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын стандартын мөрдөлтийн байдал дундаж түвшинд хэрэгжилт 50-70 хувьтай байна. Уг шалгалтыг улирал бүр хийж байхаар боллоо.