logo
Цэцэрлэг, 5-р анги төгсөгчдийн дунд хонхны баяр тэмдэглэхгүй

Цэцэрлэг, 5-р анги төгсөгчдийн дунд хонхны баяр тэмдэглэхгүй

2013/05/20

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн зарим заалт, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 232-р тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Аймгийн Засаг даргын гаргасан энэхүү албан даалгавраар Өмнөговь аймгийн хэмжээнд цэцэрлэг болон 5-р анги төгсөгчдийн дунд төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулж байгааг таслан зогсоож , энэ жил зөвхөн 9, 11-р ангийн төгсөгчдийн дунд “Эрдмийн баяр” болгон зохион байгуулахаар болсон байна.  Мөн энэ үеэр төгсөлтийн арга хэмжээ нэрийн дор сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгө хураахгүй байх, тэдэнд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөжээ.

Албан даалгаварт тусгасан бас нэг заалт нь багшийн ёс зүйн дүрмийн заалтын  хэрэгжилтэнд тавих дотоодын хяналтыг өндөржүүлж ажиллахыг даалгасан байна. Мөн хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрдмийн баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тухай зэрэг заалтууд оржээ. Төгсөлтийн арга хэмжээг зөв боловсон, зүйл зохистой тэмдэглэн өнгөрүүлэхэд хамгийн гол нь эцэг эхчүүдийн оролцоо чухал гэдгийг албаны хүмүүс онцолж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш