logo
Монголын хоёр үлийн цагаан огтоно сансарт нисч байжээ

Монголын хоёр үлийн цагаан огтоно сансарт нисч байжээ

2013/05/20
Сансрын тойрог замд 4-р сарын 19-ний өдрөөс аяласан “Бион-1М” буух төхөөрөмж нь Оренбург мужийн нутагт газардлаа. Уг төхөөрөмжинд хулгана, гүрвэл зэргийн амьтад болон ургамал, хиймэл солир авч явсан байна. Дэлхийн агаар мандалын нягт хэсгийг амжилттай туулжорон нутгийн цагаар О7:12-т буулт хийжээ. Оросын “Бион-1М” хиймэл дагуулыг анх 2007 онд пуужин тээгч “Союз-2.1А” хөлгөн дээрээс хөөргөсөн. Төслийн дэд тэргүүн Евгений Ильины ярьсанаар “Бион“ дээр сансарт монголын хоёр үлийн цагаан огтоно, 45 “генетикийн“ цэвэр цусны буюу “шугамын хулганууд” нисчээ. Тэдгээр амьтнуудын геныг нарийн хянаж байгаа бөгөөд тэдний аливаа генетикийн өөрчлөлтүүдийг эрдэмтэд шууд тодорхойлох боломжтой болох аж. Түүнчлэн тойрог замаас “геккон” гүрвэл, загас болон бичил биетнүүд, хэд хэдэн төрлийн ургамал буцаж ирсэн байна . Нэг сарын хугацаанд “Бион –М”-ийн бүхээгт 70 гаруй туршилтуудыг явуулсан аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш