АНУ-ын Коннектикут хотын орчимд төмөр замын эвдрэлийн улмаас хот хоорондын хоёр галт тэрэг мөргөлджээ. Уг явдал өнгөрсөн баасан гарагийн үдэш гарчээ. Нью-Хейвен-Нью Йоркийн чиглэлд явж байсан галт тэрэг замаасаа гарч өөр нэг галт тэрэгтэй мөргөлджээ. Мөргөлдөх үед галт тэргүүдэд 700 орчим зорчигч явж байжээ. Төмөр замын хэсгийг лабораторт шинжлүүлэхээр хүргээд байна. Аз дайрч хүний амь эрсдээгүй ч 60 гаруй хүн гэмтэж, бэртэжээ. Осол гарсан шугамыг одоогоор хаагаад байна.