Монгол улсын “Халуун усны үйлчилгээ MNS 5163:2002” стандарт, ”Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулах, өнөөгийн түвшинг тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажилллагааны санал, дүгнэлт гаргах зорилгоор тус дүүрэгт халуун усны үйлчилгээ эрхэлж буй ЭМН-ийн харъяа эмнэлэгийн зүүн талд хашаан дотор нь байршилтай иргэн П.Уранчимэгт түрээслүүлсэн нийтийн халуун усны газар, 4-р хороонд Рашаантын нүүрний эгнээнд байршилтай Д.Батнасан даргатай Авто жим НӨҮГ-ийн харъяа халуун ус, 5-р хорооны Багагүн 4-01 тоотод байршилтай иргэн Ю.Ойдовсамбуугийн хувиараа барисан нийтийн халуун усны газар нийт 3 цэгт Аттестатчлал явууллаа.
Шалгалтаар : Багагүн 4-01 тоотод байршилтай иргэн Ю.Ойдовсамбуугийн хувиараа барисан нийтийн халуун усны газрын стандартын биелэлт нь 87%-ийн түвшинтэй байв. Энэ үйлчилгээг санаачлан, иргэдийн хэрэгцээг хангах түвшинд ажиллаж байгаад нь талархаж, үйл ажиллагаа нь “Сайн” гэж дүгнэж байгаа бол Авто жим НӨҮГ-ийн харъяа халуун ус нь ашиглалтанд ороод 2 жил болж буй тул стандартын шаардлага 98% тай хангаж байна . Харин ЭМН-ийн харъяа иргэн П.Уранчимэгт түрээслүүлсэн нийтийн халуун усны газар нь аттестатчлалын шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд яаралтай богино хугацаанд засвар хийх төсөв, төлөвлөгөөгөө гаргасан байна.