logo
Б.Чинбаа, Сарнай нар эх орондоо нижгэр хурим хийнэ

Б.Чинбаа, Сарнай нар эх орондоо нижгэр хурим хийнэ

2013/05/20
Монголын рок попын ертөнцөд “Emotion” нэрээрээ танил болсон “Sweetymotion” хамтлагийн амжилт, уран бүтээл Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, продюссер, дуучин Б.Чинбаттай салшгүй холбоотой билээ.Дэлхийд гайхагдсан алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, эх орныхоо урлагийн ертөнцөд тамгалж чадсан авьяаслаг залуу маань “Давтагдашгүй”, “Эзлэн” нэртэй хоёр ч тоглолтоо хийсэн билээ. Тэрээр Америкт нилээдгүй хугацаанд ажиллаж амьдарсан. Ингэхдээ Америкт хэл сурч, хөгжмийн ертөнц болон соёлыг нь судлах зорилготойгоор амьдарч үүний зэрэгцээ тодорхой хэмжээгээр уран бүтээлээ хийж, туршлага хуримтлуулж чадсан гэдэг. Харин одоо Америк бус Монгол Улсынхаа хөгжмийн урлагийг өөд нь татахын төлөө харь орноос сурч мэдсэн бүхнээ эх орондоо зориулж эндээ амьдрах төлөвлөгөөтэй аж.  Харин хувийн амьдралын хувьд тэд хөөрхөн охинтой болсон ч хуримаа хараахан хийж амжаагүй. Энэ тухайд тэрээр " “Та хоёр хуримаа хий л дээ” гээд хүмүүс шавдуулж эхлээд байгаа. Мэдээж, энэ тухай бодолгүй яах вэ. Хурим хийхгүй бол болохгүй шүү дээ. Хүний амьдрал ямагт хосолж явдаг учраас сайхан хурим хийнэ ээ, бид хоёр. Тэр тусмаа, эх орондоо хийнэ" гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш