Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн бодлогын асуудлаарх хөдөлмөрийн бага болон Үндэсний чуулганыг зохион байгууна” гэсэн зүй заалт тусгагдсан. Үүний дагуу Хөдөлмөрийн яам Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэгт “Ажилтай орлоготой Монгол хүн” сэдвийн хүрээнд Хөдөлмөрийн бага чуулганыг 5-р сарын 20-оос ирэх сарын 1-ний хооронд зохион байгуулж эхэллээ.
Хөдөлмөрийн чуулганыг орон нутгийн онцлогт тохируулан чуулган, бага хурал, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, зөвлөлдөх уулзалт зэрэг хэлбэрээр зохион байгуулах бөгөөд Чуулганд Хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүдээс гадна Монголын үйлдвэрчний холбоо, Монголын ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцож байна.
Чуулганы үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс баримтлаж буй бодлого, шийдвэрийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуудал дэвшүүлж харилцан санал солилцох, чуулганаар гарах санал дүнэлтийг холбогдох байгууллга, албан тушаалтанд уламжлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажлууд хийгдэнэ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэхэд төрийн үүрэг оролцоо, иргэний үүрэг оролцоо, ажил олгогчын үүрэг оролцоо сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, Ажилгүй иргэнийг бүртгэж, ажилд зуучлах, Хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал эрүүл ахуй, жижиг дунд үйлдвэрлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчилж, мэдээлэл зөвлөгөөг өгч, нэг цэгээс үйлчилгээ үзүүлнэ.
Мөн ХЭДСан, ЖДҮДСан, СХСан, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд бий болсон ажлын байрыг сурталчилах, бүтээлийн үзэсгэлэн гаргах, МСҮТ-ийн үйл ажиллагааг сурталчилж, бүтээлийн үзэсгэлэн гаргах юм.