logo
Өвөрхангай аймагт “Хөдөлмөрийн бага чуулган”зохион байгуулагдлаа

Өвөрхангай аймагт “Хөдөлмөрийн бага чуулган”зохион байгуулагдлаа

2013/05/21
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн бодлогын асуудлаарх хөдөлмөрийн бага болон Үндэсний чуулганыг зохион байгууна” гэсэн зүй заалт тусгагдсан. Үүний дагуу Хөдөлмөрийн яам Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэгт “Ажилтай орлоготой Монгол хүн” сэдвийн хүрээнд Хөдөлмөрийн бага чуулганыг 5-р сарын 20-оос ирэх сарын 1-ний хооронд зохион байгуулагдаж байна.

                Чуулган Баянхонгор аймагт “Хөдөлмөрийн баяр”-ын арга хэмжээгээр эхэлсэн бол өчигдөр Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа. Хөдөлмөрийн бага чуулганд Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамба, Аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн болон МҮЭХолбоо, МАОЭХолбоо, аймгийн ЗДТГ, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөл, Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн ажил олгогч эздийн холбоо, аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон аймгийн иргэдийн төлөөлөл болох 140 гаруй иргэн оролцлоо.

                Чуулганы үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс баримтлаж буй бодлого, шийдвэрийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуудал дэвшүүлж харилцан санал солилцох, чуулганаар гарах санал дүнэлтийг холбогдох байгууллга, албан тушаалтанд уламжлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажлууд хийгдэнэ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэхэд төрийн үүрэг оролцоо, иргэний үүрэг оролцоо, ажил олгогчын үүрэг оролцоо сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, Ажилгүй иргэнийг бүртгэж, ажилд зуучлах, Хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал эрүүл ахуй, жижиг дунд үйлдвэрлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчилж, мэдээлэл зөвлөгөөг өгч, нэг цэгээс үйлчилгээ үзүүлсэн байна.

                Мөн ХЭДСан, ЖДҮДСан, СХСан, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд бий болсон ажлын байрыг сурталчилах, бүтээлийн үзэсгэлэн гаргах, МСҮТ-ийн үйл ажиллагааг сурталчилж, бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

                Өвөрхангай аймгийн хувьд 2012 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн ам 110543, үүнээс хөдөлмөрийн насны хүн ам 71662 байгаагаас 48409 буюу 0,67 хувь нь ажил эрхэлж байна гэсэн статистик үзүүлэлт байна. Нийт ажил эрхлэгчдийн 62,8 хувь нь ХАА, 8,9 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 10,7 хувь нь төсөвт  байгууллагад, 3 хувь нь барилгын салбарт, 2,2 хувь нь Уул уурхайн салбарт 12,4 хувь нь  бусад салбарт хөдөлмөр эрхэлж байна.

                Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээл дээр 2013 оны эхний 4 сарын байдлаар 2264 ажилгүй иргэн  бүртгэлтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54 хувь нь 16-34 насны иргэн, 29,9 хувь нь 35-44 насны иргэн, 16,1 хувь нь 45-60 насны иргэн байна. Бүртгэлтэй ажил хайгчдын 10,6 хувь нь дээд, 12,5 хувь нь тусгай дунд, 36,5 хувь нь бүрэн дунд, 29 хувь нь бүрэн бус дунд 10,2 хувь нь бага боловсролтой, 1,2 хувь нь боловсролгүй иргэд байна.

                Аймгийн хэмжээнд 2013 оны 4 сарын байдлаар 752 ажлын байр шинээр бий болсон байна. Шинээр бий болсон ажлын байрыг эдийн засгий салбараар нь  авч үзвэл хөдөө аж ахуй газар тариалан 30 хувь, уул уурхай 0,3 хувь, боловсруулах үйлдвэр 28,2 хувь, барилга 13 хувь, бөөний болон жижиглэнгийн худалдаа 5,9 хувь, зочид буудал зоогийн газар 1 хувь, төрийн байгууллагад 1,9 хувь, боловсрол 2,9 хувь, эрүүл мэнд, нийгмийн халамж 4,5 хувь, бусад үйлчилгээ 12,3 хувь байна.

                Энэ онд ажил хайж байгаа 2066 иргэн бүртгэсэн байгаа бөгөөд Ажил олгогч байгууллагаас 1121 ажлын байрны захиалга авч, ажил идэвхитэй хайгч 471 иргэнийг ажилд зуучилсан тоон дүн байна. Ажлын байрны захиалгын 38 хувь нь барилга, 24 хувь нь  боловсруулах үйл ажиллагаа, бөөний болон жижиглэн худалдаа 9 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллгаа 9 хувь, 5 хувь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллгаа, бусад салбарт 15 хувийг эзэлж байна.

                Энэ нь бүтээн байгуулалт ид өрнөж байгаа өнөө үед барилгын салбар илүү хөгжиж, улиралын чанартай ажлын байр ихээр бий болж байна. Иймээс барилга, боловсруулах салбарын мэргэжил эрэлттэй байгаа ажээ.  

Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх ганцаарчилсан үйлчилгээнд 132 иргэн, бүлгийн сургалтанд 107, ЕБС-ийн 551 иргэнд мэргэжилээ сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш