Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Цэргийн штаб, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг Даргын тамгын газар, “Монголын оюутны холбоо”, “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн холбоо”, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ-ууд хамтран “Эх дэлхийн цэвэрлэгээ“ уриан дор ногоон бүсийн зуслан бүхий амууд, Сэлбэ гол дагуу их цэвэрлэгээний ажлыг 5 сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээний ажилд 2000 оюутан, Улаанбаатар хот орчмын цэргийн анги нэгтгэлийн 250 албан хаагч оролцон ногоон бүсээс нийт 296.5 тн хог хаягдлыг цэвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компани харьяа зуслангуудаас 15 рейс хийж 111.5 тн хог хаягдал, Сүхбаатар дүүргийн 44 рейсээр 170 тн хог хаягдал, “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн холбоо” 15 тн хог хаягдал тээвэрлэлээ. Их цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд нийт 18 автобус, үүрэн холбооны Мобиком корпораци 2 сая төгрөгний нэгж оюутнуудад тараан дэмжлэг үзүүлэв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ