logo
Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийн шалгалт эхэллээ

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийн шалгалт эхэллээ

2013/05/21

Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг жил бүр шалгаж, аттестатчилдаг уламжлалтай билээ. Мөн тэдгээр аж ахуйн нэгжүүд доторх засал, чимэглэл, цэвэрлэгээндээ анхаардаг ч гаднах орчноо орхигдуулдаг байна. Иймээс энэ жилээс эхлэн гаднах орчны тохижилт, цэвэрлэгээг хангалттай хийсэн байдал, ногоон байгууламжтай эсэхийг нь давхар шалгах аж.  Нийслэлийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, нийслэлийн тохижилтын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, цагдаагийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг шалгалт явуулахаар боллоо.  Үүнд тухайн байгуулагын гаднах орчны 50 метр доторх гэрэлтүүлэг, зүлэгжилт, явган хүний зам, хогийн сав, сандал зэргийг шалгах юм. Эдгээр шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжид 5-7 хоногийн хугацаатай зөрчлөө арилгах албан бичиг хүргүүлээд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Шалгалт өнөөдөр Баянзүрх дүүргээс эхэлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэгт энэ сарын 29-31-нд, Хан-Уул дүүрэгт ирэх зургадугаар сарын 3-5-нд, Сонгинохайрхан дүүрэгт зургадугаар сарын 6-16-нд, Сүхбаатар дүүрэгт зургадугаар сарын 16-20-нд шалгалт хийхээр төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш