Хятадад шувууны ханиадны тархалт /H7N9 вирус / гэрийн шувуу үржүүлэх аж ахуйнуудад хүндээр тусаж 400 тэрбум юаний алдагдалд хүрээд байна. Хамгийн гол шалтгаан нь халдвар гарсан дүүргүүдэд шувуунуудыг утсгаснаас бус, харин хэрэглэгчид шувуунаас татгалзах болсноос тэр аж. Үүний дүнд энэ бүтээгдэхүүний хэрэглээ эрс буурч, үүний улмаас ажилгүйдэл эрс нэмэгджээ. Хятад улсад 2013 оны хавар шувууны ханиад гарсны улмаас албан ёсны мэдээгээр, 130 хүчин хүн өвчилсний 35 нь нас баржээ.