logo
Монгол оюутан ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ

Монгол оюутан ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ

2013/05/21

АНУ-ын Вашингтон хотноо суралцаж буй И.Баяржаргал охин Олон улсын оюутны холбоо (ОУОХ)-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр Дархан-Уул аймгийнх бөгөөд Монгол-Туркийн хамтарсан лицей сургуулийг төгсөөд Япон улс дахь Ази, Номхон далайн их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр суралцаж байсан аж. Тэрээр энэ мэргэжлээрээ АНУ-д магистрын түвшинд үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд оюутны эрх ашгийг хамгаалах болон тэдний тулгамдсан асуудлыг шийдэх ажлуудад санаачилгатай хандаж, саяхан Олон улсын оюутны холбооны дэд ерөнхийлөгчөөр монгол оюутнуудаа төлөөлөн сонгогджээ. Тэрбээр амжилттай суралцахын зэрэгцээ нийгмийн идэвхтэй оюутан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн тангараг өргөх ёслолд оюутнуудын төлөөлөл болон оролцож байсан гэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш