logo
Жүжигчин Б.Эрдэнэцэцэг театраасаа гарахаар болжээ

Жүжигчин Б.Эрдэнэцэцэг театраасаа гарахаар болжээ

2013/05/21

Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг олон кино жүжигт дүрээ мөнхөлж өөрийн авъяас чадвараа гайхуулаад авсан. Чанартай уран бүтээл туурвиж үзэгчиддээ хүргэхийг гол зорилгоо болгож явсан тэрээр хувийн амьдралаа хойш тавьж залуу халуун насаа уран бүтээлдээ л зориулсан гэхэд хилсдэхгүй болов уу. Гоо үзэсгэлэн, бие хаагаа урьдын адил авч яваа жүжигчин бүсгүй “Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Эрка хэмээх залуутай хоёр талаасаа хүү, охин хоёртой нийлж өдгөө сайхан айл гэр болон амьдарч байгаа. Гэтэл тэрээр Драмын театрын тайзнаас олон сайхан дүрээрээ ард түмэнтэй уулзан мэндчилдэг жүжигчин бүсгүй маань театраасаа гарахаар болсон гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар жүжигчин бүсгүй удирдлагуудтайгаа түр, тар хийж тангараг тасарсан гэнэ. Юутай ч тэрээр хувиараа уран бүтээл туурвихын зэрэгцээ хувийн амьдралдаа анхаарахаар ийн сэтгэл шулуудсан бололтой. Энэ дашрамд дуулгахад жүжиглэхийн зэрэгцээ жүжгийн зохиол, дууны үг бичихээс эхлээд шаггүй зохиолч, яруу найрагч Б.Эрдэнэцэцэг тун удахгүй өөрийн сэтгэлийн гүн дэх баяр гуниг бүхнээ тэмдэглэн үлдээсэн шүлгийн түүврээ эмхэтгэн хэвлүүлэхээр болоод байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш