VIP хүрээнд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа тэмдэглэсэн “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амраа, “Номин талст”-ын Дэлгэрмөрөн нар уг цомгийнхоо нэрээр нэрлэгдсэн тоглолтоо тавихаар болсон билээ. Тэд энэ сарын 24-нд болох тоглолтондоо бэлтгээд зав муутай байгаа бөгөөд үзэгч фенүүддээ зориулан шинэлэг, өвөрмөц тоглолт хийхийг эрмэлзэж байгаа сурагтай. Гурван уран бүтээлчийн хамтарсан “Мөнх хөх тэнгэр” тоглолт эх ороны сайхан дуунуудаас эгшиглэхээс гадна гурван дуучны сор болсон бүтээлүүд эгшиглэх аж. “UB Palace”-ын концертын их танхимыг дуу хуур, алга ташилтаар дүүргэхийг тэд зорьж байгаа гэсэн шүү.