logo
Цагдаа буудсан хүүхдүүдийн хэргийг прокурорт шилжүүллээ

Цагдаа буудсан хүүхдүүдийн хэргийг прокурорт шилжүүллээ

2013/05/21

Өнгөрсөн сарын эхээр Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан хорин настай цагдааг буудан хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг тус сумын нэгдүгээр сургуулийн сурагчид болох Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар нар үйлдсэн нь тогтоогдож, тэднийг цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд баривчилсан. Тэгвэл тэдний хэргийн мөрдөн байцаалт дууссан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал өнөөдөр мэдээллээ. Тэрбээр “Ховд аймгийн Булган суманд цагдаагийн албан хаагчийн амь насыг хохироосон гэмт этгээдүүдэд хүн амины хэрэгт нь Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11-р зүйл анги, хулгайн гэмт хэрэгт нь 145.3-р зүйлд зааснаар хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа” гэв.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш