Сонгуулийн сурталчилгаа эхлээ ч үгүй байхад манай сэтгүүлч нэр дэвшигчийн оролцсон үзсэн хүн уярам, уярсан хүн саналаа өгөм “гайхалтай сайхан” нэвтрүүлэг цацагдсан. Энэ бол үзэгч юу үзэхээ сонгох боломжгүй, сонгогчдод “Чи үүнийг л үз, сонс” гээд тулгаж өгч буй мэдээлэл. Вэбсайт бол огт ондоо. Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал, Ц.Элбэгдоржийн тухай хаана, юу гэж бичсэн байна вэ?, би аль нэр дэвшигчийн тухай мэдэхийг хүсч байна вэ? гэж сонгогч өөрөө хайж, олж мэдээллээ авдаг, эргээд тухайн нэр дэвшигчийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг, илүү амьд, эргэх холбоо бүхий интерактив талбар. Мөн вэбсайтын мэдээллийг өөрийн гэсэн үзэл бодолтой, шууд тулгасан мэдээлэлд тархиа угаалгахааргүй хэрэглэгчид авдаг.
Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөхөн АН-ын “шүдний өвчин” нь вэбсайтууд болон сонинууд болж хувирав. Ингэж АН хуульчид, юутай хээтэйгээ шүдээ янгинуулахын гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ хоёр мэдээллийн хэрэгслийг “санаандгүй мартчихсанаас” үүдэлтэй юм байх. За, яаж мартсан байх нь вэ? гээд АН-ын хуульчдын өдөржин шөнөжин хэлэлцэж өөр хоорондоо утас цохин зөвлөлдөөд ч шийдэж чадахгүй байгаа зүйл хуулиндаа хэрхэн туссаныг харлаа.
Хуулийн 33.2.7-д цахим хуудас ашиглаж болно гэсэн байна. Вэбсайт гэдэг бол цахим хуудас юм. Энэ нь ердөө л олон тооны цахим хуудсын бөөгнөрөл байдаг.
33.5.4-т сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал ХМХ болон цахим хуудас ашиглан ултөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хоригложээ. Энэ хуулийн дагуу шударга өрсөлдөөний шударга нь дэндсэн О.Магнай дарга маань зарим сайтыг хааж, нэр бүхий сайтуудыг торгоод тийм ч удаагүй байгаа билээ. Тэгэхээр энэ зүйл заалтын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас төлбөр тавьсан акт, сайтуудын хаалгасан шалтгаан, торгуулиа төлсөн санхүүгийн баримт зэрэг нь энэхүү хуулинд заасан цахим хуудас гэдэг үг нь вэбсайтуудыг хэлжээ гэдгийн тод баталгаа болж байна. Тэгсэн хэрнээ АН-ын шүдээ өвтгөн байж туйлшраад байгаа заалт нь 4-хөн заалттай 40 дүгээр зүйл юм. Цахим хуудас ашиглах гэсэн хуулийн энэ хэсэгт нэр дэвшигч нь өөрийн нэг цахим хуудас ажиллуулахыг зөвшөөрсөн. Хуулийг харахад нэр дэвшигч өөрийн нэг цахим хуудас ч ажиллуулж болох нь, мөн цахим хуудас ашиглан сурталчилгаагаа хийж ч болохоор байна.
Хэрэв эсрэгээрээ энэ хуулинд дурдсан цахим хуудас гэдэг ойлголтыг зөвхөн нэр дэвшигчийн өөрийн ажиллуулахыг зөвшөөрсөн цахим хуудас гэдгээр ойлгох ёстой бол өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх цахим хуудсууд буюу вэбсайтууд санал асуулга явуулж, улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулж болох нь. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас вэбсайтуудыг хааж, торгосон нь буруу болж таарах нь. Тийм учраас намууд хуулиа ингэж “ойлгоод” сурталчилгаа хийх талбараасаа вэбсайтуудыг “канселдаж” орхивол маргаашнаас нь эхлээд бүх сайтууд чансаа тогтоож, санал асуулгыг зоргоороо явуулж мэдэх нь.
Ийм “амархаан” юманд шүдээ өвтгөж “гайхаад барахгүй, учраа олохгүй” сууснаас энэ хэдэн хоногийг илүү үр бүтээлтэй ашиглавал АН-д ч, нэр дэвшигчид нь ч хэрэгтэй байхсан. Үүний ард зориудаар “гайхаж, учраа олохгүй” царайлсаар вэбсайтуудаар сурталчилгаа явуулахгүй өнгөрөх сонирхол нуугдаж байна гэж сэтгүүлчид хардаж байна. Тэгвэл Монголд 7 дугаар сарын 1 шиг өдөр сонгуулийн сурталчилгааны туршид 30 гаруй хоног үргэлжилнэ.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...