Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриан дор 2013 оны 06 сарын 01 ний өдөр Буянт-Ухаа спорт цогцолбор дээр тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Өдөрлөгөөр бүтэн болон хагас өнчин хүүхдүүд, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд, урлаг, спорт, сурлагаараа амжилт гаргасан хүүхдүүд болон нийт хүүхдүүдийн төлөөлөл болсон 5000 гахуй хүүхдийг хамруулж, нийслэлдээ томоохонд тооцогддог спорт цогцолбортоо хийж байгаагаараа урьд урьдын баяруудаас өвөрмөц болох юм. Өдөрлөгөөр хүүхдүүдийн дунд нэрд гараад байгаа, тэдний сонсох дуртай дуучид, хамтлагууд ирж ая дуугаа өргөх бөгөөд хүүхдэд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүний худалдаагаа явуулж, боловсролын хэлтсээс хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, спорт хороо спортын тэмцээн уралдаан, улаан загалмайн нийгэмлэг гар зургийн уралдаан явуулах зэрэг олон олон арга хэмжээнүүд зохион байгуулах юм.