logo
“Хангарьд 2013” цомын төлөө спортын тэмцээн зохион байгуулагдлаа.

“Хангарьд 2013” цомын төлөө спортын тэмцээн зохион байгуулагдлаа.

2013/05/21

Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит “Хангарьд 2013” цомын төлөө спортын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээн шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг, билльярд, ширээний теннис зэрэг 5 төрлөөр эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү нар оролцлоо. Тэмцээнд Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргүүд урилгаар Баянхонгор аймгийн НХҮХ-ийн 11 багийн 462 тамирчид хурд хүч, авхаалж самбагаа сорин оролцлоо.

Тэмцээнд:

1-р байранд Чингэлтэй дүүргийн НХҮХ-ийн  баг  тамирчид шалгарч Хангарьд цомын эзэн боллоо

2-р байранд Баянгол дүүргийн НХҮХ-ийн  баг тамирчид

3-р байранд Баянгол дүүргийн НХҮХ-ийн  баг тамирчид  шалгарлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш