logo
Цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ

Цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ

2013/05/21

Сар шахамын өмнө гэмт этгээдүүд Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Т-г буудаж амь насыг хохироосон гэмт хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй гэгдэх гурван этгээдийг Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2-т зааснаар бусдын амийг санаатай хохироосон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гэмт этгээдүүд өмнө нь долоон удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тэдний үйлдсэн хүн амины хэрэгт нь Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11-р зүйл анги, хулгайн гэмт хэрэгт нь 145.3-р зүйлд зааснаар ял сонсгож яллагдагчаар татан шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн байна. .

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш