Тайвань Улсад төрийн өндөр албан тушаалтан оролцсон авлигын хэрэг гарсны дараагаар төрийн өндөр албан тушаалтнуудынхаа шударга байдлыг хянах үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Тайваний Ерөнхий сайд Jiang Yi-huah “United Evening News” агентлагт хэлэхдээ тэрээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс /Ерөнхий сайд, Шадар сайд, Сайд, Дэд сайдууд/-ийн “албан тушаалдаа зохимжгүй аливаа үйлдэл”–ийг нарийн хянахыг Хууль зүйн сайдад даалгасан гэжээ.
Хэрвээ ямар нэгэн зохимжгүй үйлдлийн талаарх мэдээлэл гарвал яаралтай хариу арга хэмжээ авахыг мөн үүрэг болгосон байна. Мөн түүнчлэн өнгөрөгч 2 дугаар сард Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох үедээ авлигын асуудлаар холбогдох хяналтыг сайжруулахаа ноён Jang амлаж байсан юм.
Тус улсын Ерөнхийлөгч Ma Ying-jeou-гийн итгэмжит хүн, Засгийн газрын тэргүүн асан Lin Yi-shih-ийг 2 сая гаруй долларын хээл хахууль авсан хэргээр өнгөрсөн мягмар гарагт 7 жил 4 сарын хугацаагаар шоронд хорих шийдвэр гарсны дараа уг мэдээллийг хийсэн байна. Ажиглагчид “ерөнхийлөгчийн итгэмжит хүний холбогдсон энэхүү хэрэг нь 2012 оны 1 дүгээр сард хоёрдахь удаагаа дахин сонгогдсон Ерөнхийлөгч Ma-д хүндхэн цохилт болж байна” гэж үзэж байгаа юм.