logo
Хятад Улс авлигын гэмт хэргийг онлайн сайтуудаар илчилж байна

Хятад Улс авлигын гэмт хэргийг онлайн сайтуудаар илчилж байна

2013/05/22
Хятадын Коммунист намын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд авлигын эсрэг компанит ажиллагааг явуулж байхад тус улсын Засгийн газар 564 сая интернэт хэрэглэгч ард түмнээ интернэтээр нэрээ нууцлан авлигын мэдээллийг илчлэхийг ятгаж байна.
“Онлайн мэдээллийн портал сайтууд хэрэглэгчдийн илчилсэн мэдээллийг намын сахилга бат хариуцсан албаны вэб хуудсанд шууд холбох холбоосыг өнгөрсөн сард бүрэн үүсгэсэн” хэмээн Синхуа мэдээллийн агентлаг мэдээллээ. Уг холбоос хуудсуудыг нээснээс хойш нийт хандсан хүмүүсийн тоо гурав дахин, илчилсэн мэдээлэл өгсөн хүмүүсийн тоо мөн хоёр дахин нэмэгдсэн байна.
Авлигын асуудлаарх иргэдийн бухимдал их байгаа нь тус улсын дарга Xi Jinping болон бусад удирдагчдын авлигын эсрэг ялангуяа, армийн машины дугаарын асуудал болон үрэлгэн зарцуулалтын талаар өгч байсан амлалтыг биелүүлэхэд ихээхэн түлхэц болж байгаа юм.
Өнгөрсөн жил ноён Xi намын их хуралд авлигатай тэмцэх чиглэлээр амжилтад хүрэхгүй бол энэ нь нийгмийн дунд үймээн дэгдээх, улмаар коммунист намын тогтолцоонд нөлөөлж болохыг анхааруулж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш