Даваа гарагт Нигерийн ерөнхийлөгч асан Mamadou Tandja-ны нэгэн ойрын хамтрагчийг төрийн цахилгаан эрчим хүчний компанийн захирал байхдаа 20 тэрбум СФК франк (25.7 сая фунт)-ийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт сэжиглэн шоронд хорьсон байна.
Энэ удаагийн албадан саатуулсан арга хэмжээ нь 2011 онд албан тушаалд очсоноос хойш авлигатай тэмцэж буй баруун Африкийн ядуу улсын Ерөнхийлөгч Mamadou Issoufou болон түүний Засгийн газрын авлигын эсрэг үйл ажиллагааны нэг юм.
“Nigelec компанийн захирал асан Foukory Ibrahim-ийг даваа гарагт тус компанийн хөрөнгөөс шамшигдуулсан хэрэгт холбоотой мөрдөн байцаах үйл ажиллагааны хүрээнд шоронд хорьсон” гэж тус улсын нийслэл Ниамей хотын нэгэн шүүгч Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
2010 оны 2 дугаар сард ерөнхийлөгч Tandja суудлаасаа огцрох хүртэл Ibrahim нь Nigelec-ийн захирлаар ажиллаж байсан юм. Ibrahim сөрөг хүчин MNSD нам дахь парламентын гишүүнээр хоёр жил ажиллаж байсан ч 2012 оны 3 дугаар сараас мөрдөн байцаах ажиллагааны улмаас парламентын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн юм.
Түүнийг Ниамей хотын зүүн өмнөд хэсэгт орших Колло дахь цэргийн бус шоронд саатуулаад байгаа юм.
Ураны баялаг нөөцтэй ч далайд гарцгүй, Францын колони байсан энэ улс дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг юм. Мөн өнгөрөгч 2 дугаар сард Нигер Улс нь ядуу улс орнуудын халдварт өвчний эсрэг вакцинд дэмжлэг үзүүлэхээр “Bill and Melinda Gates”-ийн сангаас өгсөн хандивын сангаас шамшигдуулсан хэргээр 20 орчим эмчийг албадан саатуулсан юм.
Мөн түүнчлэн өнгөрсөн 2012 онд ерөнхийлөгч Issoufou төрийн гэрээ, хэлцлийг хууль бусаар байгуулсан хэрэгт буруутгагдаж байсан 2 сайдыг албан тушаалаас нь буулгасан юм.