Швейцарийн холбогдох байгууллагууд Швейцарийн банк дахь хадгаламжийн дансаар олон сая еврогийн мөнгө угаасан хэрэгт Испанийн удирдах намын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан Luis Bercenas-ийг сэжиглэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна хэмээн уг хэрэг дээр ажиллаж байгаа Geneva хотын прокурор даваа гарагт мэдээллээ.
Хээл хахууль авах, татвараас зайлсхийх, мөнгө угаахын тулд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Испанийн холбогдох байгууллагуудаас буруутгаж буй Luis Barcenas нь Испанийн консерватив чиглэлийн “People's Party” нам болон Ерөнхий сайд Mariano Rajoy нарыг цочирдуулж байгаа юм.
2009 онд намынхаа сангийн эрхлэгчийн албан тушаалаас огцорсон Barcenas–ийг Швейцарь дахь банкны дансаар дамжуулан 38 сая хүртэл еврогийн орлого олсоныг нь Испанийн шүүхээс тогтоосон юм.
Хэрвээ мөнгө угаасан, хахууль өгсөн нь тогтоогдвол бид уг хөрөнгийг хураах ба ямар шийд гаргах талаар Испанийн талтай тохиролцох болно гэж прокурор Jean-Bernard Schmid хэлжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ уг мөрдөн байцаалт нь Barcenas-ийн Швейцарийн банк дахь дансны санхүүжилтийн эх үүсвэрийг шалгах үйл ажиллагаанд төвлөрөх болно гэжээ.