logo
Дельта мужийн хуучин захирагч James Ibori шүүхэд давж заалдаад ялагдал хүлээлээ

Дельта мужийн хуучин захирагч James Ibori шүүхэд давж заалдаад ялагдал хүлээлээ

2013/05/22
Британи дахь хамгийн том мөнгө угаасан хэргийн нэг болох 50 сая фунт (78 сая доллар)-ийг шамшигдуулсан хэргээр 13 жил шоронд өнгөрөөх ял авч хоригдож байсан Нигер Улсын Дельта мужийн хуучин захирагч James Ibori шүүхэд давж заалдаад ялагдал хүлээлээ.
Нигерийн удирдах намыг үүсгэн байгуулагчдын нэг, Дельта мужийг 8 жил захирсан Ibori ногдсон ялын хэмжээг бууруулахыг шаардаж байсан юм. Түүний өмгөөлөгчид шүүхээс ногдуулсан хугацааг богино байх ёстой гэж үзэж байсан юм.
Шүүгч Antony Edwards давж заалдах шатны шүүхэд уг нотолгоог няцаасан бөгөөд мөнгө угаах гэмт хэрэгт хамгийн ихдээ 14 жилийн хорих ял ногдуулах ёстой гэжээ.
Нигер Улсыг цэргийн дэглэмээс иргэний нийгэмд шилжих үед буюу 1999 онд Ibori Дельта мужийн захирагчаар сонгогдсон юм. Хоригдох хугацааныхаа хагасыг шоронд өнгөрөөвөл түүнийг хугацаанаас нь өмнө суллах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 3,5 жилийг шоронд өнгөрөөвөл шоронгоос суллагдах боломжтой ажээ. Учир нь өнгөрсөн оны 2 дугаар сард болсон шүүх хурлаас хойш нэг жил, мөн Лондонгийн шүүхэд шилжин ирэхээсээ өмнө Дубайд нэг жилийг өнгөрөөсөн бөгөөд Дубайгаас түүнийг Британид шилжүүлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш