logo
Умард Солонгост “шувууны ханиад” гарсан нь нотлогдов

Умард Солонгост “шувууны ханиад” гарсан нь нотлогдов

2013/05/22
Умард солонгосын Пхеньяны нугасны аж ахуйд “Н5N1” шувууны ханиад гарсан байна. Халдварыг тараахгуйн тулд 160 нугас устгажээ. 5-р сарын 7-нд явуулсан шинжилгээгээр Тудан тэжээвэр шувуунууд вирусын халдвар авсан нь нотлогджээ . Умардын эрх баригчид  160 нугасыг устгалд оруулснаас гадна тус аж ахуй дээр хорио цээр тогтоожээ. Саяхан Умард солонгост “Н5N1” вирустай тэмцэх тусгай комисс байгуулагдсан бөгөөд тус бес нутагт амьдардаг халдвар авсан хүмүүст байнга үзлэг хийж байгаа гэнэ. Умард солонгосын “Н5N1” шувууны ханиадаар өвчилсөн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байна. Хөрш зэргэлдээ Хятад улсад “Н9N7” шувууны ханиадаар 130 хүн өвчилсний, 35 нь нас барсан. “Н9N7” вирусийн халдвар авсан хүмүүс Хятадын 10 бүс нутагт гарчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш