Түркэд 2011 онд Бодрумын амралт сувиллын газар оросын иргэдийг хуурамч согтууруулах ундаагаар хордуулсан хэрэг гарсан байна. Тэгвэл гэмт этгээдүүдэд саяхан Түркийн шүүхээс 90 жилийн хорих ял оноожээ. Шүүхээс хуурамч виски хийж, борлуулсан хэрэгт гэм буруутай дөрвөн этгээдэд дээрхи ялыг оноожээ. Оросын 2011 оны 5-р сард оросын аялал жуулчлалын ажилтнууд болон жуулчид нийлсэн 20 гаруй иргэн шөнийн Бодрумаар аялалд явах үеэр усан онгоц дээр метиллын спирттээр хийсэн виски ууснаас, хордож таван хүн нас барсан байна. Мөрдөн байцаах ажлын дүнд арав гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдгээрийн тал хэсгийг нь тавьж явуулжээ.