logo
Дөрвөн төслийн хүрээнд гарын үсэг зурлаа

Дөрвөн төслийн хүрээнд гарын үсэг зурлаа

2013/05/22

БНПУ-ын Сенатын Маршал Б.Борусевичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд дөрвөн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол ГХЯ-нд боллоо. Нийт 66 мянга орчим еврогийн өртөгтэй энэхүү төслүүдийн гэрэээнд гарын үсэг зурах арга хэмжээнд  Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн тэргүүн хатагтай С.Оюун, БНПУ-ын Сенатын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга хатагтай Ядвига Ротницка болон БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тадэуш Хомицки нар оролцлоо. Энэ үеэр, Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сантай Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэр дундаа хромосомын өөрчлөлттэй хүүхэдтэй гэр бүлд мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, “Зориг” сантай Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээлтийн төвийг контенерийн байгууламж ашиглан барих, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийг хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратаар хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжих  зэрэг төслүүдийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан юм. БНПУ-ын ГХЯ-ны Хөгжлийн тусламжийн санхүүжүүлэлтээр “Жижиг хэмжээний буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжих эдгээр төслүүд нь бүхэлдээ монгол хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчинг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш