Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс мэдээллэснээр Монголд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн тоо өнгөрсөн долоо хоногт хоёроор нэмэгдэж, нийт 140 болсон байна. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн хоёр сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан аж. ДОХ-ын халдвар тээгчид хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс агаад тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, ХӨСҮТ-д өнгөрсөн долоо хоногт 733 хүн хандаж үйлчлүүлсний 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ. Нийт үйлчлүүлэгчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч одоогийн байдлаар хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтад орсон байна.