"Хориотой загвар" нэртэй загварын ертөнцийн тухай өгүүлэх кино энэ сарын 25-нд албан ёсны нээлтээ хийх гэж байна. Загвар өмсөгч, дизайнеруудын амьдрал, уран бүтээлийг тодоор харуулсан адал явдалт инээдмийн киноны гол дүрүүдэд МУСТА жүжигчин Б.Навчаа, Бямбацогт, болон Б.Зулаа нар тогложээ. Мөн МУГЖ Б.Батзаяа, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Б.Батаа "Тусгай салаа" киноны Дэндэв буюу Эрдэнэбаяр, Хурц буюу Д.Мөнхбат зэрэг жүжигчид загварын тайзнаа алхах гэнэ. МУГЖ Лхасүрэнгийн хүү Л.Энхбаатар уг киноны зохиолыг бичсэн бөгөөд хувцас загварын хувьд ч, киноны дүрүүдээр "Хориотой" гэдэг үг тайлагдах гэнэ шүү. Харин киноны дууг Киви хамтлагийн дуучин Ука "Хайр бол донж", ноён Бондгор, Motive хамтлагийн дуучин Ганбаа нар"Чиний зураг" дуунуудыг дуулсан байна. Кино зураг авалт өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн боловч монголын тмоохон загварын шоунуудыг уг кинонд оруулах хэрэгтэй болсон учир өнөөг хүртэл хойшлуулсан аж. Киноны нээлтийн үеэр спорт автомашин, мотоциклийн парад, рок, поп урлагийн тоглолт болох аж