"Шилмэл загвар" загварын агентлаг, Монголын дизайнеруудын холбоо хамтран "Хаврын гоёл-2013" наадмыг маргааш зохион байгуулахаар болжээ. 17 дахь жилдээ зохиогдож буй уг наадамд "Урлах эрдэм", СУИС, "Монгол-Солонгос" коллеж, ШУТИС, ИЗИС болон орон нутгийн залуу дизайнерууд оролцох юм байна. Тэд хувцас загвар, интерьер, график дизайн, шилдэг залуу загвар өмсөгч гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд гала загварын шоу, тоглолт маргааш 14:00 цагт МҮЭСТО-нд болно.