logo
Фатима

Фатима "VIP" уулзалтанд хүрэлцэн ирсэн хүн бүрт шившлэгэтэй чулуу өгнө

2013/05/22

ОХУ-ын зөн билэгч Фатима Хадуева Монголын сайхан оронд ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ “Монголчууд их амгалан тайван, найрсаг зочломтгой улс юм. Ямар нэг шийдвэр, заавар хүлээсэн мэт их хүлцэнгүй ард түмэн юм. Монголын ард түмэн хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа байгаа гэдгээ мэдэх ёстой. Миний хувьд монгол үндэсний хувцас анх удаа өмсөж үзлээ, үнэхээр таатай байна” гэв. Фатима Хадуева нь Монголд ирэхдээ могой жилийн могой сарыг сонгосон нь учиртай аж. Могой жил нь эрс шинэчлэлт өөрчлөлтийг авчирдаг юм байна. Тиймээс монголчуудын мөнгөний урсгалыг зөв цагт нь, зөв тодорхойлж чиглүүлж өгөх зорилготой иржээ. Хамгийн гол нь тэрээр могой жилд Их Эзэн Чингис хааны нутаг болон зон олонтой танилцахыг хүссэн байна. Түүний өгүүлж буйгаар хар, цагаан энерги гэж байдаггүй. Түүнийг зөвхөн зүрх сэтгэл л шийддэг аж. Фатима Хадуева монголчуудад “Газар, газрын доорхи баялагтаа их анхаарал тавих хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг баталгаажна. Шийдвэр гаргах түвшинд ухаантай байж, толгойгоо ажиллуулах ёстой” гэж зөвлөлөө. Өнөөдөр Фатима Хадуева Улаанбаатар ресторанд 19.00 цагаас VIP уулзалтад оролцох юм байна. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс иргэддээ түүнтэй энэхүү арга хэмжээнд хамтдаа хооллож, энергиэс нь хуваалцах алтан боломж олгож байгаа аж. Улмаар 200 хүний багтаамжтай танхимд лекц уншиж, нэг азтан шалгаруулж 15 минут ажил амьдралынх нь зураг төөргийг үзэж, зөвлөгөө өгүүлэх юм байна. Дашрамд дурдахад, VIP уулзалтад ирсэн хүн болгонд ОХУ-ын зөн билэгтэн шившлэгтэй чулуу бэлэглэх ажээ. Мөн тэрээр Монголд буяны үйл бүтээхийг зорьж буй юм байна. Энэ хүрээнд Батсүмбэрийн асрамжийн газарт байгаа ахмадуудтай уулзаж баярлуулахаар төлөвлөжээ. 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш