Жуулчид, гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг зөрчил өнгөрсөн 2011 онд улсын хэмжээнд 111 гарснаас нийслэлд 76, 2012 онд 121 гарснаас нийслэлд 91 бүртгэгдсэн байдаг. Жуулчид богино хугацаагаар аялдаг болохоор олон дахин мэдүүлэг өгөх боломжгүй, хаана хандахаа мэддэггүй учир халаасны хулгай, танхайн хэргийн золиос болоод өнгөрдөг тухай албаныхан тайлбарлаж байв. Иймд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэг зөрчил их гардаг газруудад ирэх сарын 1-нээс нэмэлт эргүүл ажиллуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор нэмэлтээр эргүүлд гарах цагдаа нарт англи хэлний ярианы сургалт явуулж байгаа аж.