logo
Нөөцийн махны нөөц долдугаар сарыг дуустал хангалттай хүрэлцэнэ гэнэ

Нөөцийн махны нөөц долдугаар сарыг дуустал хангалттай хүрэлцэнэ гэнэ

2013/05/22

Нөөцийн махны менежер “Жаст Агро” компани сард хоёр удаа нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа. Ээжит өргөтгөсөн худалдаа энэ сарын 18, 19-ний өдрүүд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн долоон цэгт боллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт “Бүрд “зах, Хан-Уул дүүрэгг “Мишээл экспо”, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүр, “Тэнгэр” худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгг Цамбагаравын “Макс” дэлгүүрийн гадна талбай, Баянгол дүүрэг “Хороолол” зах, “Орхон” худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа. Энэ жил улсын хэмжээнд 16000 тонн нөөцийн мах бэлтгэж, нийлүүлсэн бөгөөд иргэд нөөцийн махны чанар, хүрэлцээнд сэтгэл хангалуун байгаа билээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 5000 гаруй тонн нөөцийн мах үлдээд байгаа нь долоодугаар сарыг дуустал хангалттай хүрэлцэнэ гэж “Жаст Агро” компанийнхан үзэж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш