ОХУ-ын циркийн сургуультай амьтад дэлхийд нэртэй билээ. Тэд тун удахгүй Монголд ирж тоглолтоо толилуулах юм байна. Тоглолтод ОХУ, БНХАУ, Монголын шилдэг циркчид болон сургуультай, гурван метр өндөртэй баавгай болон олон төрлийн амьтад оролцох ажээ. Тоглолтын талаар “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид тавдугаар сарын 23-ны 11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийх юм байна.