Яруу найрагч Р.Чойномын үнэнийг өгүүлсэн шүлэг, найраглалуудыг мэдэхгүй хүн гэж үгүй биз. Өнөөдөр Хэнтийнхэн аймгийнхаа төвд яруу найрагч Р.Чойномын хөшөөг босгож байгаа аж. Учир нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг түүнийг тус нутгийнхан “ардчиллын анхдагч” хэмээн үздэгтэй холбоотой юм байна. Найрагчийн хөшөөний нээлтийн ёслолд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Галсансүх нарын залуус оролцохоор нийслэлээс морджээ.
Дашрамд дурдахад, БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж байсан хэмээн түүнийг Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид дөрвөн жил хорих ялаар шийтгэж байсан билээ.