Монголын номер нэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжихээ сонсогч фенүүддээ зарлалаа. Тэрээр фэйсбүүк хуудастаа "Өнөөдрөөс сурталчилгаа эхэлж байгаа юм бол би бас хэнийг дэмжихээ хэлчихэе. Бид нарт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуулах эрх чөлөө, гадаад паспорт, жинс, олон ургальч үзэл, ардчилсан нийгмийг авчирсан хүнээ сонгож байна. Би аль ч намын гишүүн биш. Ц.Элбэгдорж бол бидний ерөнхийлөгч. Go Ebe" гэжээ.