Зам, тээврийн сайд А.Гансүх ХБНГУ-ын Холбооны Бундестагийн гишүүн, Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Питер Рамзауэрийн урилгаар 2013 оны 5 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Лайпциг хотод зохиогдож буй “Олон улсын тээврийн форум-2013”-д оролцож байна.
Олон улсын тээврийн форум /ОУТФ/ нь 2006 оны 7 дугаар сард болсон Европын Тээврийн сайд нарын бага хурлын шийдвэрээр үүсгэн байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын дэргэдэх 54 гишүүн улс бүхий засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байгууллага ба дэлхийн хэмжээнд тээврийн салбарын стратегийн бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлдэг механизм юм.
ОУТФ-ийн үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг гол арга хэрэгсэл нь жил бүр зохион байгуулдаг Сайд нарын чуулга уулзалт юм. ОУТФ-ын гол зорилго нь эдийн засгийн өсөлтийг тэтгэгч, байгаль орчинд ээлтэй, нийгэм болон хүний сайн сайхныг дээдлэгч тээврийг бий болгон хөгжүүлэхэд чиглэсэн дэлхийн хэмжээний бодлогыг боловсруулах явдал юм.
ОУТФ-ын 2013 оны ээлжит чуулган нь “Тээврийг санхүүжүүлэх нь” гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд тээврийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ба ялангуяа санхүүжилтийн шинэлэг арга хэлбэрүүд, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ зарчмууд, хувийн хөрөнгө оруулалтыг татах ба дэмжих өвөрмөц аргууд, эдийн засаг, санхүүгийн тогтвортой, үр өгөөжтэй байдлыг хангах, төлөвлөлт ба зарцуулалтыг оновчтой хийх г.м маш олон сэдвээр хэлэлцэж байна.
Зам, тээврийн сайд А.Гансүх уг хуралд оролцохын зэрэгцээ ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Питер Рамзауэр, “Дойче Баан” ХК-ийн ТУЗ-ийн дарга Рудигер Грубе нартай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох ба 2013 оны 5 дугаар сарын 23-нд Монгол Улсын Зам, тээврийн яам болон ХБНГУ-ын Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Санамж бичигт гарын үсэг зурна.