logo

"Паркийн тоглоомын үнийг хэвээр үлдээхээр болсон"

2013/05/23
Сүүлийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд ядуусын хүүхэд үйлчлүүлэх боломжгүй боллоо. Мөн Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна. Тус хүрээлэнг залуу¬сын байгууллага мэдэл¬дээ авах ёстой гэх яриа гараад буй. Тиймээс Үндэсний соёл амрал¬тын хүрээлэнгийн дэд захирал, төслийн удирдагч Б.Батнягтыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Монголын залуучуудын хол¬бооноос (МЗХ) “Үндэсний соёл амралтын хүрээлэн” Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, ядруухан амьдралтай түм¬ний хүүхэд үйлчлүүлэх боломжгүй байна” гээд Шударга өр¬сөл¬дөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүсэлт гаргасан. Тэгэхээр танайх холбогдох хууль, дүрмийг чухам яаж зөрччихсөн юм бэ?

-Үнээ яагаад өөрчлөх болсон юм гэдгээс эхэлж ярья. Парк анх байгуулагдахад баримталж эхэл-сэн үнийн бодлогыг одоо өөрчлөх цаг нь болсон гэж үзээд бид тоглоомын үнийг багцалж тог-тоохоор болсон юм. Өмнөх үнэ нь тоглоом бүрт тус тусад нь тасалбар худалдаж авдаг байлаа. Мөн багцын гэсэн сонголтуудтай. Харин манай компани уг үнийг яаж өөрчлөхөөр шийдсэн юм бэ гэхээр 15, 20 мянган төгрөг гэх үнийн багцыг баримталж ажиллах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэл¬бэл үйлчлүүлэгчид дээрх хэм¬жээний мөнгийг төлөөд бүтэн өд¬рийн турш хязгааргүй тоглох хувилбарыг гаргасан хэрэг. Ер нь олон улсын жишигт ч ийм байдаг.

-Бүтэн өдөржингөө хязгааргүй тоглоно гэхээр үнэ нь өмнөхөөсөө буурсан гэсэн үг үү. МЗХ-ны зүгээс чухам ямар эсэргүүцэл бичсэн юм бэ?

-Тоглоомуудын үнэ ерөнхийдөө хямдрах боломжтой. Харин төлж байгаа мөнгө нь л их санагдах байх. МЗХ-ны эсэргүүцэл бичсэн гол санаа нь “Ард иргэд хохирч байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн иргэдийг шулах гэж байна” гэх утгатай зүйл бичсэн байна билээ. Тэр даруйд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас манай компанийг шалгахаар хүмүүс ирсэн л дээ. Нэг талаараа компани үнийн шинэ бодлого барьж эхлэх гэж буйтай холбогдуулан тус хол¬боо¬ноос эсэргүүцлээ зарласан хэрэг. Харамсалтай нь тэр хүмүүс бид¬ний хэрэгжүүлэх гэж байгаа бод¬лого ямар сайн, саар талтай юм бэ гэдгийг нь огтхон сонирхож, анзаа¬раа¬гүй. Тэгэхийг ч хүсээгүй. Шууд¬хан л эсэргүүцэх аргыг сон¬госон.

-Тэгэхээр танайх хуучин үнэ, шинэ үнийн алийг нь баримтлахаар болов?

-ШӨХТГ-ынхан, мөн манай ком¬пани нийслэлийн өмчийнх учраас хотын холбогдох удирд-лагуудтай хэлэлцэж үзээд өм¬нө нь баримталж байсан үнээрээ үйлчлэх шийдвэр гаргалаа. Яагаад гэвэл хүүхдээ тоглуулах гээд ирж буй эцэг эхчүүд мөн тасалбар авах нь тохиромжгүй зүйл гэж үзээд ийм шийдвэрт хүрсэн.

-ШӨХТГ-ынхан танай ком¬панид хэзээ ирж шалгалт хийв?


-Энэ сарын 14-нд ирсэн. Үнийн зохицуулалт хяналт тавьдаг тийм байгууллага ирж байхад бид юу гэхэв дээ. Гэхдээ тус газ¬рын¬хан ч тэр үнээ шууд буулга гэх шаардлага тавиагүй. Харин бид-нээс ямар үндэслэлээр үнээ нэмэх болов гэж асуусан. Мэдээж хэрэг энэ бол тэдний тавих ёстой асуулт. Нөгөөтэйгүүр МЗХ-ноос ирсэн гомдлын дагуу асуудлыг тавьсан байгаа. Бидний зүгээс шаардаж, асуусан материалуудыг нь бүрдүүлж өг¬сөн. Дашрамд дурьдахад эцэг, эх¬чүүдийн хувьд 1000 төгрөгийн тасалбараар паркад нэв¬тэр¬чихээд зүгээр суухгүй шүү дээ. Өөрсдөд нь тохирсон тог¬лоо¬муу¬даас сон¬голт хийж болно. Түүнчлэн манай компанийн шинээр хийх гээд байсан багцын сонголт уг нь хэрэгжсэн бол аль аль талдаа ашигтай байх боломжтой байв. Мөн энэ байгууллага бие даасан компани учраас менежментээ сайжруулах, ажилчдынхаа цалингийн хэмжээг нэмэх гээд санхүүтэй холбоотой олон асуудал тулгарч байна. Үүнийг ч гэсэн шийдэхэд дөхөм болох болов уу гэж үзсэн юм. Цаашлаад энэ жил орлогоо нэмэгдүүлээд ирэх 2014 оноос ахиухан хөрөнгө оруулалт хийх зорилготой байлаа. Үнэд өөрчлөлт оруулъя гэсэн бодлого ийнхүү хэрэгжихгүй болж байна. Нэмж хэлэхэд Монголын залуучуудын холбооныхны хэлж байгаа шиг хүмүүс хохирчихсон нэг ч тохиолдол байхгүй. Үнийн шинэ багц нэг ч удаа хэрэгжээгүй гэдгийг онцолъё.

-Та сая энэ жил орлогоо нэмээд ирэх онд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байсан талаар ярилаа. Ер нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тог¬лоомын тоо цөөн, ачааллаа дийлэхгүй байна. Түүнчлэн хүн ам ихтэй бусад дүүрэг, орон нутагт салбараа байгуулах ёстой гэх үг олны дунд байдаг. Энэ тухай ямар байр суурьтай байна вэ?

-Бусад орон нутаг, дүүрэгт салбар байгуулах асуудал нэлээд түвэгтэй. Хүн ам багатай газар зөөврийн парк ч юмуу ажиллуулах боломж байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын хувьд хамгийн багадаа 10 сая ам.доллар хэрэгтэй. Ядаж тоног төхөөрөмж зөөж явах машинаас авахуулаад асуудал их тул¬гарна. Мэдээж хэрэг улсын төсвөөр хүн амын тоонд тохирсон зөөврийн парк барих боломж бий. Бидний хувьд тийм парк барих туршлага байгаа ч гэсэн чухам хөрөнгө оруулагч нь хэн байх вэ. Ашгаа хэзээнээс эхэлж хүртэх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Нөгөөтэйгүүр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн өөрийн эзэмшлийн талбайтай холбоотой олон асуудал өрнөж буй. Танай компанийн мэдэлд одоо яг хэдэн га газар байна вэ. Мөн хэчнээн га-д нь тоглоом барив?

-Манай компанид харьяалагдаж байгаа газар нь 31 га газар байгаа. Үүний 10 га-д нь одоогийн паркийг барьчихаад байна. Түүнчлэн дөр¬вөн га-д нь тохижилтын ажил хийсэн, галзуу хулганы суурийг босгоод эхэлчихлээ. Үлдсэн талбайд нь харин юу хийх вэ гэхээр улирлын хамааралгүй парк байгуулна. Одоо байгаа энэ парк дөрвөн улиралд ажиллаж чадахгүй байгаа юм. 365 хоногийн 90 хоногт нь байнгын үйл ажиллагаа явуулж байна. Дөрвөн улиралд бүх насны хүмүүс амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг дотор парктай, олон улсын хурал цуглаан хийдэг, 4000 автомашины зогсоолтой тийм байгууламжийг барихыг зорьж байна. Гэвч хүмүүс бидний хийх гэж буй ажлыг ойлгохыг хүсдэггүй.

-Тэгэхээр дөрвөн улиралд ажиллах чадвартай тэр паркийг хэзээ ашиглалтад оруулах боломжтой вэ?

-Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдчих юм бол дөрөв, таван жилийн дотор ашиглалтад оруулах боломжтой. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр хараахан шийдэгдээгүй байна. Учир нь маш их саад байгаа юм. Тодруулбал “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн Үндэсний соёл амралтын хүрээлэнг залуучуудын байгууллагын мэдэлд буцаан авах тухай ярьж байгаа. Түүнчлэн нийслэлийн удирдлагуудын зүгээс ч тэр бид хөрөнгө оруулалтаа нэмье гэж юм ярьж байна. Хэдийгээр Улаанбаатар хотын хувь эзэмшил байдаг ч 52 тэрбум төгрөгөөр бос¬сон уг пар¬кад нийслэлийн зүгээс ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Гэтэл тэд хөрөнгө оруулалт хийнэ, хувь эзэмшлээ нэмнэ гэж буй нь зохисгүй хэрэг. Өөрөөр хэлбэл одоогийн харагдаж байгаа шиг бидний хийсэн ажлыг үл тоосон зүйл болж байна. Дээр дурьд¬сан улирлын хамааралгүй пар¬кийг барихад мөнгө өгье гэсэн гадаадын хөрөнгө оруулагчид гараа татчихсан.

-Гадны хөрөнгө оруулагчид яагаад татгалзсан гэж?


-Учир нь тэд хувь эзэмшигч, мөн бусад асуудлаа ойлгомжтой болгохоос нааш хөрөнгө оруулахгүй гэдгээ маш тодорхой хэл¬сэн. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулаад ажиллаж байтал улс нь буцаагаад авчихвал яах вэ гэдэг айдас гадныхныг цочроосон болохоор өнөөдөр бид хөрөнгө оруулагчгүй болчихлоо. Ер нь ямар ч улс орон, түүний засаг, удирд¬лагууд нь залгамж халаатай байх ёстой. Гэтэл манай улсад ямар байна. Сонгуулиар дараагийн Засгийн газар, түшээд нь гарч ирээд өмнөхийнхөө хийх гэж байсан ажлыг нураачихдаг. Үнэндээ ганц манайх ч биш бараг бүх салбарт ийм байгаа. Түүнчлэн бидний хийсэн хөрөнгө оруулалт, хийж буй ажил дундаа ирж байхад нийслэлээс “Одоо бид хувь хэмжээгээ нэмэх ёстой, өмнөх шийдвэр буруу байсан” гэж байгаа нь харамсалтай хэрэг. Мөн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй хүмүүс Үндэсний соёл амралтын хүрээлэнг өөрсдийн мэдэлд авах ёстой гэдэг нь бас л зохимжгүй. Өмнө нь бараг дампуурлын ирмэгт ирээд байсан энэ газрыг өнөөдөр бид муу, сайнаар хэлүүлээд л энэ хэмжээнд авчирсан. Тэгэхээр одоо буцааж авах гэж байгаа үндэс¬лэлээ сайтар тодруулах хэрэгтэй. Тиймээс том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд хийж дуусгана гэх тодорхой хариулт хэлэх боломж алга.

-Танай эзэмшлийн энэ газар дээр орон сууцны барилга барих гэж байгаа талаар нэлээд маргаан үүссэн. Түүнчлэн барилгын ком¬паниуд, та нарын дунд байсхийгээд л шүүхдэлцэх асуудал гарч байсан?

-Үнэндээ нэг зүйл хэлэхэд бид өчнөөн жил шүүх, нэхэл болж байж одоогийн 35 га газраа авч чадсан юм. Шүүхээр ялагдаж, газраа алд¬сан тэр “гарууд”-ын явуулга өнөөд¬рийг хүртэл бидэнд саад болж буй. Тодруулбал энэ паркийг улс мэдэлдээ авна, хувь хэмжээг нэмнэ гэж байгаа нь бүгдээрээ ялагдсан хүмүүсийн явуулга, шаардлага.

-Түүнээс гадна та нарыг Үндэс¬ний соёл амралтын хүрээлэнгийн хашаан доторх маш их модыг тасдсан гэдэг юм билээ?


-Би хэдийгээр 120 мод тайрсан ч хариуд нь 900 ширхэг модыг тариад тэр нь 95 хувийн ургалттай явж байна. Үүнийг хүмүүс яагаад мэдэхгүй, зөвхөн муу талыг нь хараад байгаа юм бэ. Манайхаас өөр хаана ч мод нь сайн ургасан газар бараг байхгүй.

-Эзэмшлийн газартай холбогдуулаад “MCS” группийн 0.4 га газартай холбоотой маргааны талаар товч ярихгүй юу?


-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн төслийн удирдагчаар ажиллаж байгаа хүний хувьд итгэл үнэмшилтэйгээр яримаар хоёр зүйл байдаг. “MCS” компанитай хол¬боотой 0.4 га газрын маргааны асууд¬лыг би сайн мэднэ. Тэр газ¬рыг анх “Монтана” компанид өгөх¬дөө Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааны зүүн хойд талд гэсэн юм. Гэтэл манай эзэмшлийн хашаан дотор ороод ирсэн. Учир нь анхны Ерөнхийлөгч П.Очир¬бат гуай суудлаа өгөхөд, ард түмнээс байшин барьж өгнө, газраа сонго гэсэн байдаг. Гэтэл “Монтана” компанийн авсан газ¬рыг экс Ерөнхийлөгчид заасан аж. Ин¬гээд тус компанийн захирал “Би Ерөнхийлөгч байсан хүнтэй газар булаацалдахгүй. Харин надад яг тэр хэмжээний газар өг¬чих” гэж. Гэтэл байрлалыг нь өөрчлөх¬гүйгээр тухайн үеийн нийслэлийн удирдлагууд захирамж гар¬гаад, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор өг¬чих¬сөн. Энэ нь явсаар байгаад “MCS” компанийн мэдэлд шилжсэн хэрэг. 

-Ярилцсанд баярлалаа танд ажлын амжилт хүсье.
 Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш