logo
Шатдаг занарын хайгуул болон олборлолтыг дэмжинэ

Шатдаг занарын хайгуул болон олборлолтыг дэмжинэ

2013/05/23
Өнөөдөр /2013.05.22/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Америкийн Нэгдсэн  Улсын “Жени Ойл” компанийн ерөнхийлөгч Майк Жонс болон Гадаад Харилцааны яамны Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд Д.Ганболд, МУИС-ийн ФЭС-ийн тэргүүлэх профессор Ц.Ганцог нар  бараалхлаа.

  Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Ганболд  уулзалтын эхэнд  Монгол Улсад шатдаг занарын нөөц нилээдгүй бий. Хайгуул судалгаа хийн дээж авч үзэхэд чанар сайтай, бүр Арабын нефтээс чанартай гэдэг нь  тогтоогдсон тухай  онцоллоо. Мөн “Жени ойл” компани нь газар ухаж сэндийчихгүйгээр, газрын гүнийг халаадаг хайгуул болон олборлолтын шинэ технологийг дэлхийд анх удаа нэвтрүүлснийг  дуулгав.

  Шатдаг занараас нефть, дизель, газ болон байгалийн хийг гарган авах боломжтой. Дээрх технологиор боловсруулагдан гарч байгаа бүтээгдэхүүн нь бараг машины банк руу хийх хэмжээний бүтээгдэхүүн болж  гарна гэдгийг Майк Жонс онцолсон.  Монгол Улсын Геологийн тухай хуулийн нөхцөл АНУ-тай төстэй байгаа учраас илүү ихээр сонирхож үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн.

  УИХ-ын дарга Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулагад өөрчлөлт оруулан бололцоог нь бий болгож өгөөд, саад болохгүй байя. Тогтвортой орчинг нь бид бүрдүүлж өгнө, эрсдэл болоод санхүүжилтээ өөрсдөө хариуцана гэдгийг хэллээ. Шавар чулууг шатахуун болгож өгөх гэж байхад бид дэмжиж хамтран ажиллана гэлээ. Ойрын хугацаанд холбогдох албаныхантай хамтран  дэлгэрэнгүй мэдээлэл  авахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш