УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл,“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат нар асуулт асууж , хууль санаачлагчаас хариулт авлаа.
Дээрх хуулиудын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал хураалт явуулж байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэнээр санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.